ТАНИЛЦ: ШЕЗ-ийн шинээр томилогдсон шүүгч гишүүд
Энэ сарын 11-нд буюу өчигдөр нийт шүүгчийн анхдугаар чуулган болж, ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгосон.
Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно” гэж заасны дагуу ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр УДШ-ийн шүүгч Б.Ундрах, ЗХДЗШШ-ийн шүүгч Э.Зоригтбаатар, Нийслэлийн ИХДЗШШ-ийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч А.Насандэлгэр, Налайх дүүргийн ИХАШШ-ийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг нар сонгогдсон юм.