Бясалгалын төвөөс сураггүй болсон эмэгтэйн цогцос ОЛДЖЭЭ

Одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэгт  байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон   хэрэг гарсан билээ.

Тухайн үед Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруйн хугацаанд эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учир  эрэн хайх  ажиллагааг зогсоосон.

Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх эмэгтэйн цогцос Налайх дүүрэгт байрлах  хоёр метрийн гүн ухсан жорлонгийн нүхнээс  олжээ. Тодруулбал, “Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, “Ээлтэй” гэх газарт цогцос байж болзошгүй байна” гэх дуудлага дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очиход жилийн өмнө сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан 25 настай О-ийн цогцос болох нь тогтоогдсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *