Х.Бат-Ялалтын Л.Эрдэнэчимэгээс 50 сая төгрөг дарамталж авсан хэргийг өнөөдөр ШҮҮНЭ
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал болно.
Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Шүүх хурлын өнөөдөр /2021.10.12 / 13:30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.
БИЧЛЭГ: