Украины нислэгийн үйлчлэгчид уламжлалт дүрэмт хувцасны загварыг шинэчлэв
Украины хувийн өмчит SkyUp нислэгийн авиа компани онгоцны үйлчлэгчдээсээ дүрэмт хувцасныхаа талаар санал цуглуулсны үр дүнд өндөр өсгийт болон банзал зэрэг хувцаслалтад өөрчлөлт оруулахаар шийджээ.
Тус компанид долоон жилийн туршлагатай ахлах нислэгийн үйлчлэгч Александрина Денисенко хэлэхдээ “Заримдаа нислэгийн үеэр суух зав ч олддоггүй болохоор өндөр өсгийтэй гуталтайгаа хэдэн цагийн турш зогсдог. Нислэгийн дараа өндөр өсгийтэй гутлаа тайлаад хавдсан хөлөө амрахыг хүсдэг” гэжээ.
SkyUp-ийн нислэгийн үйлчлэгч ажилчдад зориулсан шинэ дүрэмт хувцсанд Nike брэндийн цагаан пүүз, өмд, торгон ороолттой сул улбар шар өнгийн хослол, цагаан цамцны оронд цагаан подволк багтжээ. Уламжлалт хэв маягийг эвдсэн тэдний шинэ төрх бусад нислэгийн нислэгийн авиа компаниудад ч нөлөөлөх биз ээ.
Эх сурвалж : CNN