П.Анужин: “Хуулийн төслөө тат” гэж Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарт хэлсэн ч ТАТААГҮЙ
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 50 мянган ам.доллар оруулж ирвэл оршин суух эрх олгох тухай заалт олон нийтийн шүүмжлэл дагуулж буй. Уг хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, хамт өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарыг хуулийн төслөө татахыг олон нийтээс шаардаж буй.
Үүний дараа УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар шүүмжлэл дагуулаад буй зүйл заалт хуулийн төсөлд гарын үсэг зурах үед байгаагүй, танилцуулж мэдэгдэлгүй оруулж ирсэн” гэх тайлбарыг олон нийтийн сүлжээнд хийсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн П.Анужингаас дээрх асуудалтай холбогдуулан zarig.mn сайт тодруулжээ.
УИХ-ын гишүүн П.Анужин “Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой хуулийн төсөл явж байхад үг, үсгийг нь уншихгүй гарын үсэг зураад явуулдаг УИХ-ын гишүүн байхгүй болов уу гэж итгэж байна. Миний хувьд энэ зарчмыг баримталдаг. Орж ирсэн хуулийн төслүүдийн зүйл заалт, өөрчлөлт бүрийн үг үсэг байтугай, цэг таслалыг ч хардаг. Тэгэхээр уншихгүйгээр хуулийн төсөлд гарын үсэг зурах боломжгүй.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөх санал, үзэл баримтлал, агуулгыг бол би дэмжсэн. Харин хууль санаачлагч, боловсруулагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шинээр нэмсэн зүйл заалтаа танилцуулахгүйгээр байнгын хороо, УИХ-д оруулж ирсэн. тодруулбал, бидэнд танилцуулаагүй зүйлээ оруулж ирсэн гэсэн үг.
Хууль санаачлагч гишүүн Х.Ганхуягтай би уулзаж “Юу оруулаад ирэв, энэ хуулиа тат гэдгийг Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарт хэлсэн ч татаагүй. Тэгэхээр энэ хуулийн төслийг санаачилсан, энэ заалтыг оруулж ирсэн гишүүдээс нь хариулт авах нь зөв байх. Х.Ганхуяг гишүүн яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлынхаа учир шалтгааныг ард иргэдэд хэлэхгүй байгаа юм бэ. Энэ бол хувь хүний асуудал биш” гэх тайлбар өглөө.
Hello.This article was extremely interesting, especially since I was browsing for thoughts on this topic last Friday.
I am curious to find out what blog system you are utilizing? I’m having some minor security issues with my latest blog and I’d like to find something more secure. Do you have any suggestions?
Awesome blog! Is your theme custom made or did you download it from somewhere? A design like yours with a few simple tweeks would really make my blog jump out. Please let me know where you got your theme. Cheers
I feel that is among the so much important info for me. And i’m glad reading your article. But wanna statement on some general things, The website taste is great, the articles is actually great : D. Just right process, cheers
Do you have a spam issue on this blog; I also am a blogger, and I was curious about your situation; we have created some nice methods and we are looking to exchange strategies with others, be sure to shoot me an e-mail if interested.