СЭРЭМЖЛҮҮЛЭГ: facebook-ээр Монгол гэр захиалж 3.6 сая төгрөгөө залилуулжээ
Фэйсбүүк хаягаар монгол гэр захиалж, үл таних хүний дансанд 3.6 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэнийг хууран мэхэлж залилсан 20 настай О-г олж тогтоон шалгаж байгаа аж.
Иргэдийг цахим орчинд баталгаатай аж ахуйн нэгж, байгууллага эсэхийг нягталсны үндсэн дээр худалдан авалт хийхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
ВИДЕО ҮЗЭХ: