“Тавантолгой түлш” ХХК-ийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан Төрийн ордонд   болж байна. Хуралдаанаар:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого,
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
  • Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
  • Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *