Япон улсаас Афганистанд 190 сая долларын тусламж үзүүлэхээ амлав
Японы ерөнхий сайд Кишида Фумио Афганистанд ойролцоогоор 190 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно хэмээжээ.
Тодруулбал өчигдөр /2021.10.12/ зохиогдсон Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцсэн Их Хорь буюу албан ёсоор Хорин сангийн сайд, төв банкны удирдагч нарын бүлгэмийн цахим дээд хэмжээний уулзалтын үеэр Япон улсаас Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлав.
Тэрээр хэлэхдээ “Энэ оны эцэс гэхэд ОУ-н байгууллагуудтай хамтран хүмүүнлэгийн ноцтой хямралд орсон Афганистанд туслах зорилгоор 190 сая долларын хүмүүнлэгийн тусламж олгоно” гэв.
Кишида өнгөрсөн баасан гаригт болсон Кундуз хотын нэгэн сүмд олон арван иргэн амиа алдсан дэлбэрэлтийг буруушааж, холбогдох талуудтай хамтран олон улсын хамтын нийтлэг санаа зовоох асуудал болсон терроризмтой тэмцэх ажлыг эрчимжүүлэхээ тангараглажээ.
Мөн тэрээр “Афганистаны ирээдүйн хөгжлийн төлөө бүх афганичуудын эрхийг хамгаалах, ялангуяа охид эмэгтэйчүүд сурч, ажиллах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх нь нэн чухал асуудал юм. Талибанчууд хүмүүсийн эрхийг хамгаалж, улс төрийн үйл явцыг хамарвал улс орныг сэргээн босгоход шаардлагатай хүний нөөц, хөрөнгө, дэмжлэгийг авчрах болно” гэж хэлээд талибуудыг үүнд тууштай хамрагдуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг нэгдэхийг уриалжээ.
Их хорын дээд хэмжээний уулзалт нь Кишида Фумиог ерөнхий сайд болсноос хойш оролцсон анхны олон улсын уулзалт байв.
Эх бурвалж : nhk.or.jp