Эхний санал хураалтад оролцсон иргэд дахин санал өгөхгүй
Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-нд болсон.
Гэвч санал хураалтад оролцсон сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаад байгаа билээ.
Нэмэлт санал хураалт аравдугаар сарын 16-н буюу Бямба гарагийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Ингэхдээ эхний санал хураалтад оролцсон иргэд энэ удаад саналаа өгөхгүй байх юм.
Нэмэлт санал хураалтад Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчдыг саналаа өгч, идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа.