Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн ч прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь хохирогч Э.Энхбатын талаас уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан байна.
Уг хэрэгт ХУД-ийн цагдаагийн хэлтэс нэмэлт ажиллагаа хийнэ. Харин хохирогч Улсын начин Э.Энхбат өнөөдрийг хүртэл БНСУ-д эмчилгээ хийлгэсээр байгаа бөгөөд биеийн байдал нь ямар байгаа талаар албан ёсны мэдээлэл алга байна.