ЗГ: Хятадуудын худалдаад авчихсан нүүрсийг гаргаж өгөх нь ШУДАРГА

Засгийн газрын хуралдаанаас гаргасан нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын талд  саатсан их хэмжээний нүүрсийг гаргах чиглэлээр  авах арга хэмжээг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр “Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээр Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон.

Хоёрдугаарт орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна. Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага.

Боомтын захиргаа боломжоороо ажиллаад байна. Энэ бол цар тахалтай холбоотойгоор шинээр байгуулагдсан цоо шинэ институт. Хилийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр хичээн ажиллаж байгаа” гэлээ. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *