Unitel-ийн сүлжээ улс орон даяар тасарчээ
Үүрэн холбооны оператор UNITEL-ийн сүлжээ өнөө өглөө 09:00 цагийн орчим улс орон даяар тасарчээ. Тус компанийн зүгээс сүлжээнд гэмтэл гаран тухай мэдэгдэж, хэрэглэгчдээсээ уучлал хүссэн байна.
Сүлжээний гэмтлийг даруй засварлахаар ажиллаж байгаа бөгөөд хэвийн болсон үед эргэн мэдэгдэхээ илэрхийлжээ.
Юнител групп нь үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлдэг үндэсний компани.