ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1920 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1053 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 867 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1424 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 10777
-Хүндэвтэр 6827
-Хүнд 2210
-Нэн хүнд 360 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 56069 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 19574 иргэн байна. Үүний 1486 нь жирэмсэн, 3585 хүүхэд байна.