СХД-ийн Нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдадаа нэг удаагийн тэтгэмж олгон, цалинг 15 хувиар нэмжээ

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг эмнэлэгийн эмч, ажилчиддаа 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгожээ.

Энэ талаар СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн албаны дарга Д.Зулаа :

СХД-ийн Нэгдсэн эмнэлэг ажилтнууддаа 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгожээ

 

“Манай эмнэлэг нийгмийн асуудлынхаа хүрээнд Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу нийт ажилчдадаа 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон. Мөн “Улаан бүс”-д ажиллаж байгаа эмч нар болон яаралтай тусламж, хүлээн авах тасгийн эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх болсон. Цаашдаа ч нийт ажилчдынхаа цалинг шат дараатай нэмэх бодлоготой ажиллаж байна” гэв.

Түүнчлэн тус эмнэлэгт Ковид-19 цар тахлаас сэргийлэх  вакциныг харьяалал харгалзахгүй хийж байна. Тиймээс томуугийн улирал эхэлсэн энэ үед иргэд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *