Өнөөдөр дэлхийн цагаан таягтны өдөр тохиож байна

Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн цагаан таягтны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс 1985 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэхүү өдөр нь дэлхий нийтэд хараагүй болон сул хараатай хүмүүсийг бие даан амьдрахад нь чухал хэрэгсэл болох цагаан таягны ач холбогдлыг таниулдаг билээ. Энэ жилийн хувьд “Харахгүй байх нь сул тал биш” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна.

Монгол Улсад нийт 108.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 11.8 мянга гаруй нь харааны бэрхшээлтэй буюу цагаан таягтнууд. Харааны бэрхшээлтэй нийт иргэдийн 3.4 мянга нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бол 8.4 мянга нь хөдөө орон нутагт суурьшиж байна. Ерөнхий боловсролын сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд нийт 5.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаагаас 1.1 мянга нь харааны бэрхшээлтэй хүүхдүүд.

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг 2020 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Улмаар харааны бэрхшээлтэй хүмүүсийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах Бичвэрийг ярианд хөрвүүлэх программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бид халамжаас хөдөлмөрт шилжих зарчмыг салбарын үндсэн бодлого болгон ажиллаж байна. Энэ хүрээнд цаашид харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар хангаж, тэднийг бие даасан санхүүгийн эрхтэй, нийгмийн идэвхтэй гишүүн болгоход онцгой анхаарах болно.

Хүн бүрт хүртээмжтэй орчинг бий болгохын төлөө нэгдэцгээе.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *