О.Мөнхжин Л.Гүндалайгаас зээлсэн 4000 ам доллараа өгчээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-н гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан Форексчин, IHC коиныг Монгол улсад санаачилсан тэрбумтан О.Мөнхжинг өөрөөс нь 4000 ам доллар зээлсэн талаар ярьж байсан билээ.

Энэ талаар О.Мөнхжин хэлэхдээ :

“Л.Гүндалай гэх хүн намайг 4000 ам доллар өөрөөс нь авсан хэмээн оргүй хоосон гүтгэж, тэр мөнгийг миний өмнөөс аваарай гэж олон нийтэд зарлаж байгаа нь миний эсрэг турхирах гэсэн оролдлого юм” хэмээн мөнгө зээлсэн талаар үгүйсгэж байсан ч өчигдөр Л.Гүндалай мөнгөө авсан талаараа лайв хийн цахим хуудсандаа баяр хийжээ.

Л.Гүндалай :

“Миний яриад байсан 4000 ам доллар надад ирлээ. Ямар ч байсан баярлалаа. Олдохгүй юм байна, буянаараа болог гэж бодсон байсан мөнгө хүрээд ирсэн болохоор баяртай байна. Энэ баяраа Франц коньякар тэмдэглэх гэж байна. Намайг архичин гээд байдаг юм. Би тохируулж уудаг шүү. Би ямар нэгэн коин худалдаж аваагүй, коины наймаа хийдэггүй. Сүүлийн миний хийсэн ганц, хоёр лайв-р Монгол дохь койны ханш наашаа цаашаа хэлбэлзэж зарим нэг нь алдагдал хүлээж, зарим нт хожсон юм гэсэн. Надруу миний фэйсбүүк найз таниас болж миний коин 20 сая төгрөгөөр уначихлаа битгий юм яриад байгаач гэсэн байсан. Би энэ талаар хангалттай ярьсан дахиж ярихгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *