|

3 тэрбумын С.Амарсайханы “нугалаа” 70 ТЭРБУМ болж суга өсөв үү ?

Монгол Улсад экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлж буй нүүрсээ илүү үнэ хүргэж зарах боломж бий. Энэ бол дотооддоо нүүрс угаах, баяжуулах үйлдвэртэй болох.

Энэ ч утгаар Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс баяжуулах үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон. Одоогийн төлөвлөгөөгөөр үйлдвэрийг графикийн дагуу барьж чадвал 2023 оны 10-р сард ашиглалтад оруулна гэж тооцож буй.

70 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ САНАЛ ӨГСӨН КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖЭЭ

Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны наймдугаар сард Нүүрс боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх нээлттэй тендер зарласан.

Тендерийн материалыг 9-р сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авч, үнэлгээний хороо тендерт материал, үнийн саналаа ирүүлсэн компаниудыг шалгаруулах процесс өнгөрсөн хугацаанд өрнөж.

Уг тендерт  хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 954 ТЭРБУМ 182 САЯ төгрөгийн санал өгсөн Хятадын төрийн өмчит Sinosteel ХК нээлттэй тендерт шалгарсан гэх.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН “SINOSTEEL-ийг тендерт шалгаруулж ав” гэж ШАХЖЭЭ

Нүүрс баяжуулах үйлдвэр барих хөрөнгийг Эрдэнэс Тавантолгой 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Гэтэл нийт саналаа ирүүлсэн компаниудаас өндөр дүн ирүүлсэн Sinosteel ХК-ийг ялуулсан нь хардлага төрүүлэв.

Мөнгөн дүнг харьцуулж харвал даруй 73 тэрбум төгрөгөөр илүү санал ирүүлсэн компани ялчихсан байх юм. 73 сая биш 73 тэрбум төгрөг шүү дээ.

Ийм хэмжээний мөнгөөр хэдэн сургууль цэцэрлэг барьж болох вэ, нийслэлчүүдийн өмнө тулгарсан, тартагтаа тулсан хэдэн асуудлыг шийдэж болох вэ.

Өнөөдөр  ард түмэан шахмал түлшинд дугаарлаж, түгжрэлд цагаа барж, эмнэлэг хүрэлцэхгүй, эм тариагаа авч хүчрэхгүй тэвдэж байна.

Нэг цэцэрлэгийн төсөв дунджаар 1.5-2 тэрбум төгрөг нэг сургууль барих төсөв сургууль 5-6 тэрбум төгрөгөөр босно гэж тооцвол 70 тэрбум төгрөгөөр 35 цэцэрлэг эсвэл 11 сургууль барьж болох нь.

Бидэнд олдсон мэдээллээр уг тендерийн ялагч нь анхнаасаа тодорхой байсан гэх. Бүр тус компанийг шалгаруулахын тулд нэр бүхий улстөрчид илтэд лоббидосон гэх мэдээлэл ч байна.

Энэ талаар цахим орчинд ч мэдээлэл цацагдсан нь хардлагыг лавшруулсан юм. Тодруулбал, даруй 70 гаруй тэрбум төгрөгөөр илүү санал өгсөн Хятадын төрийн өмчит “Sinosteel компанийг Шадар сайд, УИХ-н гишүүн С.Амарсайхан илтэд лоббидож, “тендерт шалгаруулж ав” хэмээн ажил хариуцсан хүмүүст шахалт үзүүлсэн гэх.

Шадар сайд С.Амарсайханд ингэж улайрах ямар хэрэг байв гэдэг нь сонин. Улс орны эрх ашигтай хамаатай, бүтээн байгуулалтын ажлыг хэн нэг улстөрч ашгийн нүдээр харж нугалаа гаргаж байгаа гэж үү?  

Ядаж л эрхэм Шадар сайдын эрхлэх асуудал ковидын үеийн эмчилгээг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэх, дутагдалтай байгаа аппарат сэлтийг шийдчих их хэмжээний мөнгө.

Халдварын тохиолдол буурахгүй, нас баралт нэмэгдэж, ор дэлгэх боломжгүйд хүрч, эмнэлгийн ачаалал таазаа тулчихаад байгаа. Угтаа Шадар сайд С.Амарсайхан энэ мэт асуудлыг шийдэхэд толгойгоо гашилгаж байх учиртай.

Гэтэл хийх ажлаа олж ядсан мэт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт “гар дүрээд” яваа нь завтайнх лав биш.

Хотын даргаар ажиллаж УИХ-ын гишүүн болох замаа засахдаа нийслэлийн дансыг улайлган байж 3 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьчихсан зайтай нэгэн. Түүнд ганц УИХ-ын гишүүн гэх сэтэр хангалтгүй байсан нь мэдээж.

Ковидын хуулийн дор хамгийн их төсвийг захиран зарцуулж буй УОК-ыг толгойлж буй С.Амарсайхан албан тушаалаараа далайлган тендерт шахалж үзүүлж ил, далд шахалт үзүүлж, аль нэг компанийг тендерт ялуулахын төлөөх гэж үү?

Улсын мөнгө уйлахгүй гэдэг шиг тендер, концесс дагасан том том мөнгөний цавчаанд улсын эрх ашиг хойш шидэгдэж, төлөөсийг нь ард түмэн үүрсээр л байх уу …

Үргэлжлэл бий…

 

Similar Posts

4 Comments

  1. An impressive share, I just given this onto a colleague who was doing a little analysis on this. And he in fact bought me breakfast because I found it for him.. smile. So let me reword that: Thnx for the treat! But yeah Thnkx for spending the time to discuss this, I feel strongly about it and love reading more on this topic. If possible, as you become expertise, would you mind updating your blog with more details? It is highly helpful for me. Big thumb up for this blog post!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *