С. Жавхлан : УИХ, ЗГ -ыг огцрохыг шаардан суулт зарлаж байна

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Төв талбайд суулт хийж байна.

Тэрбээр, “Монголын олон түмэн хөсөр хаягдаж байна. МАН нэртэй  анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байна. Энэ хүмүүсийг Монголын төрөөс зайлуулах зорилготой суулт зарлаж байна. Баяр наадам зохион байгуулж, олон мянган хүн цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулсан. Шагнал урамшуулал тарааж олон нийтийг цуглуулсан. Яагаад ийм үйл ажиллагаа явуулаад байгааг би асуумаар байна. УИХ-д Монголын төлөө сууж байгаа юм уу, мөнгөний төлөө ажиллаж байгаа юм уу. Үүнийг асуумаар байна. Эдгээрийг асуухаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудаж байна” хэмээжээ.

Мөн “Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.Танил талаа өөрсдийнхөө доор авчирдаг. Үүний гайгаар монголын ард түмэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг амьдарч байна. Монголчууд үнэнээ ярьж, Төв талбайд цуглаж буруу зүйлсэд хариуцлага тооцъё. Холбогдох хүмүүсийг гарч ирж уучлал гуйгаад буутал би эндээс хөдлөхгүй. Бид сонгоод гаргасан юм чинь буцаагаад буулгах чадалтайг харуулъя. Олны хүч оломгүй далай. Би дотор нь дөрвөн жил ажилласан учраас бүгдийг нь мэдэж байна. Боловсролтой хүмүүс байгаа ч Монголыг хайрлах сэтгэл алга. Шаардлагатай гэвэл өлсгөлөн зарлана” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *