Санал хураалт 50 хувиас дээш хүрээгүй учир хэн ч УИХ-д гишүүн болохгүй гэдэг нь худал мэдээлэл

“Нэмэлт санал хураагаад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2-т зааснаар нийт саналын 50-иас дээш хувь хүрээгүй учир хэн ч УИХ-д гишүүнээр орох боломжгүй боллоо” гэх худал мэдээлэл сошиалд тараад байгаа билээ.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 78.5-д Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл, нэмэлт санал хураалтыг ирц 50 хувьд хүрээгүй хэсгийн хороодод санал өгөөгүй сонгогчдыг оруулан явуулах бөгөөд өмнөх саналын тоон дээр нэмж тооцох юм. Нэмэлт санал хураалт хэдийгээр 50 хувьд хүрээгүй байсан ч өмнөх дүнтэй нэгтгэсэн дүнгээр хамгийн их санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохоор хуульд заажээ. Нэмэлт санал хураалтын ирц 50 хувийн босго давахгүй байсан ч хоёр удаагийн саналд үндэслэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно гэсэн үг.

Энэ  сарын 16-ны өдрийн 23:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороодын дүн нэгтгэгдсэн бол Хэнтий аймгийн хэсгийн хороодынх нэгтгэгдэж дуусаагүй байна. СЕХ Даваа гарагт албан ёсны дүнг зарлана гэж factcheck.mn-ээс мэдээлэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments