Д.Сумъяабазар: Цирк бол Д.Дагвадоржийн хувийн бизнес

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ циркийн хашаанд нэвтрэн ундуй сундуй байдалтай циркийн нөхцөл байдлыг лайваар харуулсан нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа. Тэрээр зодог тайлсан сумогийн аварга Д.Дагвадоржийг циркийг нурааж ор мөргүй болгох гэж байгаагаа тайлбарлахыг шаардсан юм.

Тэгвэл өнөөдөр түүний төрсөн ах, Хотын дарга Д.Сумъяабазарыг мэдээлэл хийх үеэр Цирк тойрсон асуудлаар сэтгүүлчид асуулт тавьлаа.

Энэ талаар хотын дарга Д.Сумкъябазар  “2005 онд циркийн уран бүтээлчид өөрсдөө ирж гуйж байгаад өмч хувьчлалд оролцсон түүхтэй. Түүнээс бид өөрсдийн санаачилгаар хувьчлаагүй. Энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес.

Би дүүдээ газар авч өгөөгүй. Газрын албаны  дарга   Энхманлайд бүх юм нээлттэй байгаа. 1971 онд цирк байгуулагдсан. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэрэгтэй. Д.Дагвадорж гадны  хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ. Зочдын байр барих юм билээ.

Гэхдээ ковидын улмаас ажил хойшилсон. Циркийн эргэн тойронд орон сууцны хороолол барих зураг төсөл ч гарчихсан байсан. Бишрэлтийн Б.Ундармаа, Цандэлэг, Буян Жагаа тал талаас нь шахах гэж байсан. Надад ашиг сонирхол огт байхгүй. Та нар циркчидтэй  очоод уулз.  Намайг хуулийн байгууллагаар шалгуулж болно” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *