Гашуунсухайт боомт дахь зөвлөлийн гишүүд С.Давааням, В.Хундгаа нарыг АВЛИГЫН ХЭРГЭЭР саатуулжээ

Өнгөрөгч долоо хоногт АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын зөвлөлийн зарим гишүүдтэй холбогдох мэдээллийг шалгаж, нэр бүхий төрийн албан хаагчдыг саатуулаад байна.

Гашуунсухайт боомт бол Монгол улсын эрдэс баялагийн экспортын голлох боомт болоод байгаа билээ.

Тус боомтоор урд хөрш БНХАУ руу хийгддэг нүүрс тээврийн үйл ажиллагааг хэвийн дүрэм журмын хүрээнд явуулах бус, авлига, хээл хахуулийн үнэрээр шийдвэрлэдэг болсон тухай мэдээллийн сэжмээр АТГ-ын ажлын хэсэг ийнхүү шалгахад АТҮТ-ийн Цогтцэций сумын салбарын дарга С.Давааням болон Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч В.Хундгаа  нар нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсан болож болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Одоогоор тэднийг ШШГЕГ-ын Ханбогд сум дахь харьяа ангид саатуулаад байгаа юм. Шалгалтын явцад С.Давааням, В.Хундгаа нар нь зөрчилтэй том тээврийн машинуудын үзлэг оношлогоог хахууль авч бүртгэлийн санд байршуулдаг болохыг олж илрүүлжээ.

Мөн 30-40 жолооч нийлсэн битүүмжлэгдсэн багт (бөмбөлөгт) дур мэдэн дараалал дайруулах зэрэг зөрчлийг илрүүлээд байна. Шалгалтын явц одоо ч боомт дээр үргэлжилж байна гэж эх сурвалж мэдээллээ. Гашуунсухайт боомттой холбоотой авлигын хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *