“Нандин нас-3” өсвөр насныхны бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн асуудлыг хөндсөн 

Өсвөр насныхны хүмүүжил, боловсрол, бодит амьдралд тулгардаг асуудал бэрхшээлийг даван туулах арга замыг ойлгуулахад  чиглэсэн “Нандин нас-3” МУСК нээлтээ хийгээд хэдхэн хонож байна.

Тус киног өсвөр насныхан  төдийгүй тэдний эцэг эхчүүдэд  зориулан дэлгэцнээ бүтээл болгожээ.  Өсвөр насныхны бэлгийн боловсрол, нөхөн  үржихүйн асуудлыг хөндсөнөөрөө өмнөх 2 ангиасаа онцлог гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа.

 

 

Ж.Нямаа: Киногоор дамжуулан өсвөр насныханд  зүрх сэтгэлийн боловсрол  олгох гэж “Нандин нас”  төслийг дэмжсэн 

“Нарны охид” төслийг санаачлагч, удирдагч Ж. Нямаа “Нандин нас-3” кинонд “Нарны охид”  төсөл хамтран ажилласан. Миний бие ерөнхий пордюсерээр ажилласан. Манай төсөл 2018 оноос эхлэн   10-19 насны өсвөр насныханд чиглэсэн биеэ зөв зохистой авч явах талаар сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн үндэсний хэмжээний төсөл юм. 

Өсвөр нас гэдэг бол хүний амьдралын хоёр дахь үе,  хамгийн чухал нас.   Амьдралдаа  зөв хөл тавих, бие хүн болох суурь  суудаг онцлогтой. Хэдийгээр энэ төсөл маань охидын хөгжил боловсролын танхим, клуб, сургалт ажиллуулж байгаа ч мянга мянган охиудуудад хүрч ажиллана гэдэг ТББ-ын хувьд хязгаарлагдмал. Тийм учраас уран бүтээлээр дамжуулан зүрх сэтгэлийн боловсролыг хүргэх нь илүү үр дүнтэй гэж бодсоны үндсэн дээр “TX продакшн”-тай хамтран “Нандин нас”  төсөлд хамтран ажилласан. “Нандин нас”  кино бол ашгийн бус кино” хэмээн тодотгосон юм. 

 

Ж.Буянтөгс: “Нандин нас-3” өсвөр насныхны бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн асуудлыг хөндсөн 

Найруулагч, жүжигчин Ж. Буянтөгс  “Анх “Адтай жаалууд” кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан. Тухайн үеэс эхлээд 10 гаруй жил хүүхдийн уран бүтээлээр дагнан арваад кино бүтээжээ. “Нандин нас” кино маань 2018 оноос төслийн  хэмжээнд  хэрэгжиж эхэлсэн. 2019 оны статистик судалгаагаар 1700 охин үр хөндүүлсэн гэсэн судалгаа бий.

Энэ асуудалд эмзэглэж явдаг хүний  хувьд өмгөөлөгч, хуульч Р. Булгамаа эгчтэй хамтран гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг судлан,  хүүхдүүдэд зөв мессэж өгөх нөлөөллийн ажил хийх шаардлагатай гэдгийг  ойлгосон.

Хүүхдүүд кино уран бүтээлийг даган дуурайж, үлгэрлэдэг. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч тэг ингэ гэж хэлэхээс илүүтэйгээр кино уран бүтээлээс өөрт тулгараад байгаа асуудлын гаргалгааг олж харж байдаг. 

Нандин нас 1,2,3 кинонд өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг бүх асуудлыг хөндөхийг хичээсэн.  Гадуурхал, үерхэл нөхөрлөл, хүүхдийн хүмүүжил, эцэг эхтэйгээ харьцах харилцаа гэх мэт. Кино маань гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийн шүүмж, магтаалыг ихээр дагуулж байсан.

Маш олон эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах мөн хүүхдүүд ч бас өөрсдийн асуудлын талаар  кино алба руу хандаж эхэлсэн. Тиймээс бид онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болсон.

Энэ зөвлөгөөний үр дүнд өсвөр насныханд  нэн тэргүүнд тулгараад байгаа нөхөн үржихүйн асуудлыг олж  харсан учраас “Нандин нас-3” киног хийхээр шийдсэн.

  Хүүхдийн хүмүүжилд аав ээж, багш сурган хүмүүжүүлэгч, орчин гэх мэт бүх зүйл нөлөөлдөг. Гэхдээ энэ дотроос хүүхэд өөрөө хамгийн чухал нь.

Тиймээс хэнтэй найзалж нөхөрлөх, хэнийг даган дуурайх, юу зөв буруу талаар мэдлэгтэй,мэдээлэлтэй байгаасай  гэж зорьсон”  гэлээ. 

Ч.ХАЛИУН 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments