“Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг өнөөдөр цуцаллаа

Аравдугаар сарын 15-нд “Зайсан Хилл”-д зохион байгуулагдсан “Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар өнгөрөгч амралтын өдөр хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэл хийж байсан билээ.

Тодруулбал , “Зайсан Хилл” цогцолбор дахь “Собт трейд” ХХК нь Нийслэлийн захирагчийн ажлын албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журмыг зөрчсөн. Өнгөрсөн наймдугаар сараас хойш гурав дахь удаагаа зөрчлийн хэргээр шалгагдаж байна. Наймдугаар сарын 3-наас хойш “Зайсан Хилл” цогцолборт арваад зөрчлийн шинжтэй асуудал гарсан. Түрээслэж байгаа олон ААН-үүдийн үйл ажиллагаатай холбоотой. Мэргэжлийн байгууллагуудаас шаардлага тавьсаар ирсэн.Тиймээс удаа дараагийн зөрчил гаргасан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авна” хэмээсэн. 

Мөн  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж, олон зөрчил илрүүлсэн. Ажилчид нь вакцины хоёр дахь тунд хамрагдаагүй, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгээгүй, үйлчлүүлэгчдийн халуун үздэггүй, зай барьдаггүй зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс торгууль тавьж, Собт трейд компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн.

Энэ удаагийн тоглолт анхных биш Зайсан Хилл цогцолбор нь удаа дараа зөрчил гаргаж байгааг хотын дарга хэлж байсан. Мөн дээр нь халдвар хамгааллын дэглэмийн асуудал, ажилчдын бүрэн вакцинжуулалтад хамрагдсан эсэх гэх мэт олон асуудал сөхөгдсөнөөр өнөөдөр /2021.10.18/ “Собт трейд” ХХК-ийн үйл ажиллагааг цуцлах болов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *