Ж.Сүхбаатар нарын гишүүд “Авлигын эсрэг лобби бүлэг” байгуулжээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа Б.Энхбаяр нар Улсын Их Хуралд “Авлигын эсрэг бүлэг”  байгуулж байгаа тухай албан бичгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (2021.02.03) хүргүүлээд байгаа.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо төвтэй “Транспэрэнси интернэшнл” байгууллага 2020 оны авлигын төсөөллийн индексийг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарласан.

2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс авлига нь КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, улс орнуудын ардчиллыг ухрааж, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэж дүгнэсэн байна. Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс 111 дүгээр байрт жагссан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар санаачлан, нэр бүхий гишүүдийн хамт авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр “Авлигын эсрэг бүлэг” байгуулан ажиллахаар болсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *