ТОМИЛГОО: БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилжээ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БСШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Л.Цэдэвсүрэнг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонг нарыг тус тус томилсон байна.
Л.Цэдэвсүрэнгийн хувьд мнө нь БСШУЯ-ны сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин Б.Солонгын хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.
Л.Цэдэвсүрэнгийн боловсролын байдал:
- 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
- 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
- 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
- 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
- Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.
Ажилласан байдал:
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
- 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
- 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
- 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
- 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
- 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
- 2020.05.13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Б.Солонго нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн.
Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонго нь 2011-2017 онд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ.