Наймдугаар ангийн сурагч охин сургууль дээрээ амаржиж, хүүхдээ цонхоор хаясан ч нярай одоогоор амьд байна
Наймдугаар ангийн 15-н настай охин амаржиж, сургуулийнхаа цонхоор хүүхдээ гаргаж хаясан онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 2021 оны 10-р сарын 19-ны буюу өчигдрийн 16:30 минутын орчимд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан хэнтий цогцолборын сурагч 15-н настай эмэгтэй О гэгч нь тус сургуулийн 1 давхрын 00-ын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаяжээ. Хаягдсан нярайн биеийн байдал хүнд боловч одоогоор амьд, сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна.
Хүүхдийн эх болох 15-н настай эмэгтэй О-г олж тогтоон мөн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.