НҮБ-аас Хойд Солонгосын асуудлаар яаралтай хуралдаан зохион байгуулжээ
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл лхагва гарагт яаралтай хуралдаж, Хойд Солонгосын энэ мягмар гарагт хөөргөсөн онгоцны баллистик пуужингийн талаарх асуудлыг хэлэлцэх шийдвэр гаргажээ.
НҮБ-ын дипломат эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү уулзалтыг АНУ, Их Британи, Франц улсуудын зөвлөлүүдийн хүсэлтээр зохион байгуулах болсон байна.
Аюулгүйн Зөвлөл есдүгээр сарын 15 болон 28 -ны өдрүүдэд Хойд Солонгосын өмнөх удаагийн пуужин хөөргөсний дараа яаралтай хуралдаан зохион байгуулж байсан билээ. Тус зөвлөлийн барууны орнууд болон Хятад, Оросын хооронд санал зөрөлдөөнтэй байсан тул хэлэлцээрийн талаарх мэдэгдэл олон нийтэд одоогоор мэдээлээгүй байна.
Эх сурвалж : NHK news