|

Жи Драгон, Женни нарыг үерхэж буй талаар Dispatch сайт мэдээллээ

“Black pink” хамтлагийн дуучин Женни болон БНСУ-ын алдарт “Big Bang” хамтлагийн ахлагч Жи Драгон нарыг нэг жил орчмын хугацаанд болзож буй талаар “Dispatch” сайт мэдээлжээ.

Урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг эзэлж, сонсогчдынхоо хайрыг татсан хоёр уран бүтээлч хоёулаа “YG” энтертайментэд харьяалагддаг. 2012 онд Женни Жи Драгоны «That XX» дууны клипний гол дүрийн эмэгтэйд тоглож байсан юм.

“Dispatch” сайт Жи Драгон Женни нарын нууцаар уулзан болзож буй агшны гэрч болсон талаараа нийтэлжээ. Тэд Жи Дрогоны амьдардаг Ханнам-донг дахь хотхонд уулздаг аж.

“YG” энтертайментийн ажилтнууд тэдний харилцааг мэддэг бөгөөд Женнигийн ээж охиндоо сайн анхаарал хандуулж, халамжилдагт Жи Драгонд талархдаг тухай ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *