н.Бадар-Ууган: Өчигдрийн үйл явдал жүжиг байсан

Өчигдөр н.Бадарууган, комеди Д.Амартүвшинтэй маргалдан, бие биенийхээ биед халдсан хэрэг гарсан билээ. Иргэн н.Бадар-Ууган энэхүү үйл явдлын талаар хэлэхдээ :

Иргэн н.Бадар-Ууган  “Монголынхоо ард түмнээс уучлал гуйя. Та бүгдийг стресстэй, өвчин зовлонтой байхад би хажуугаар нь ийм үйлдэл гаргасанд уучлаарай. Би өчигдөр СХД-ийн халамжийн хэлтсийн ажилчидтай маргалдаад, нийгэм халамжийн яам руу явж байсан.

Яаман дээр очоод машин зогсоол олдохгүй хэлмэгдэгсдийн хөшөөний тэнд машинаа байрлуулаад алхаж байхад хөшөөний хажууд хэн бил ээ нэг хүн өлсгөлөн зарлаад сууж байсан. Өлсгөлөн зарлаж байгаа ахыг хархад гар, нүүр нь харлачихсан химийн тариа хийлгэсэн хүн шиг байр байдалтай байсан.

Яриа өгөх тэнхэлгүй, ядарч туйлдсан байхад хүмүүс амраахгүй байсан. Миний ярих юм бол нам, улс төр биш. Би зөвхөн тэр хүнийг бодсон. Яг үнэнийг хэлэхэд миний энэ жүжиг байсан шүү. Надад үүнээс өөр хийж чадах зүйл байгаагүй. Амараа уучлаарай чамайг ашигласан бол. Чамаас илүү жүжиглэчихсэн байна” хэмээн тайлбар хийлээ.

Image

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments