Ц.Идэрбат, Э.Батшугар нар ТАНГАРАГ өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар нөхөн сонгуульд олонхын санал аьч ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Ийнхүү хоёр гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөс парламент бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу насаар ахмад гишүүн эхэлж тангараг өргөх хуулийн заалтын дагуу УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, төрийн далбаанаас адис аван, парламентын гишүүний үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.
Түүний дараа УИХ-ын гишүүн Э.Батшугар тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.