ЧУУЛГАН: Хоёр яам нэмж байгуулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын нөхөн сонгуульд ялалт  байгуулсан  Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөсөн.

Үргэлжлүүлэн Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгажээ.

Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулсан хэлэлцэж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *