Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын компаниар пиараа хийлгээд төсвөөс 65,0 саяыг гаргуулан өгчээ

МАН-ын томчууд төрийн өндөр сэнтийд заларсан даруйдаа нэгнийхээ хувийн бизнесийг татвар төлөгчдийн мөнгөөр илэрхий дэмжиж, улаан цайм ашиг сонирхлын зөрчил гаргадаг болсон бололтой. Үүний тодорхой жишээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг нэрлэж байна.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Херо энтертайнмент групп” ХХК-иар Г.Занданшатар улстөрийн пи-араа хийлгэж, төлбөр мөнгийг  нь төсвөөс гаргуулж өгдөг байж болзошгүй асар олон баримтууд байгаа нь ингэж хэлэхэд хүргэлээ.

“Херо энтертайнмент групп” бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатарын үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдсаар яваа компани. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд тус компанийн 100 хувийн хувьцааг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар хувааж эзэмшдэг гэдэг мэдээлэл ч байна.

 

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн хувийн бизнес болох “Херо энтертайнмент групп” ХХК-ийн тухайд Г.Занданшатар УИХ-ын даргын суудалд заларсан цагаас эхлэн Улсын Их Хурлын Тамгын газартай шууд гэрээ байгуулах замаар багадаа, 30, 40 сая төгрөгийн ажил авч гүйцэтгэх болсоор уджээ.

Хоёрхон жишээ дурдахад, тус компани УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн өмнө буюу 2020 оны  4-р сарын 30-ний өдөр 35,0 сая төгрөгийг /35,000,000/ УИХ-ын Тамгын Газраас “гэрээт ажлын төлбөр” нэрээр авчээ.

 

 

 

Товчхондоо бол сонгуулийн өмнө болон сонгуулийн дараа хийгдсэн 65,0 сая төгрөгийн /65,000,000/ энэхүү гүйлгээг Г.Занданшатар улстөрийн пи-араа хийлгэсний төлбөрт “Херо энтертайнмент групп” ХХК-д шилжүүлсэн байж болзошгүй байгаа юм.

Сонгуулийн пиараа хэн нэгний компаниар хийлгэж мөнгө төгрөг төлж болохгүй гэдэг зүйл заалт хуульд байхгүй. Гэсэн хэдий ч нэг намын хамааралтай, тэр тусмаа төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээдүүд нэгнийхээ хувийн компаниар өөрийгөө сурталчлуулах ажил хийлгээд төлбөрийг нь төсвөөс гаргуулж өгсөн асуудал бол үнэндээ л ёс зүйгүй асуудал. Тиймээс Г.Занданшатар энэ мэт үйлдэлдээ уучлал гуйгаад огцрох учиртай.

Нөгөөтээгүүр УИХ-ын дарга Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн хувийн бизнесийг дэмжихийн хажуугаар Ерөнхий сайдын суудлыг нь цээжээрээ хамгаалдаг байж болзошгүйг нотлох ноцтой баримтыг саяхан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дэлгэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ талаар, “Д.Ганбат гишүүн бүлгийн нэрийг барьж эрх баригчидтай наймаа хийдэг. “Бидэнд гурван сайдын суудал оногдох боломжтой байна. Энэ хүнд цаг үеийг хамтдаа туулъя” гэсэн утгатай зүйл ярьсан. Бид үүнийг нь огт ойлгоогүй. Энэ бол боломжгүй зүйл. Г.Занданшатарын бүлэглэлтэй Д.Ганбат үгсэж, Засгийн газрыг огцруулах тухай АН-ын бүлгийнхний гарын үсгийг худалдсан” гэж ярьжээ.

Эндээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахгүйгээр хамгаалж үлдэхийн тулд УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай албан тушаалын наймаа явуулсан гэдэг ноцтой зүйл ойлгогдож байгаа юм.

Нөгөөтээгүүр УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд нэр бүхий сайд, дарга нараар дамжуулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт томоохон квот эзэмшдэг гэх албан бус яриа бий. Энэ утгаараа Засгийн газар тогтвортой ажиллах нь Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарт аль алинд нь ашигтай асуудал биз.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: NEWSTV.MN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *