Э.Батшугар: Би хамгийн залуу гишүүн болж байгаа
-Сонгинохайрхан дүүргийн сонгогчдодоо баярлалаа. Та нарын итгэл бол миний үүрэг хариуцлага. Иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ажлынхаа үр дүнгээрээ харуулна.и танхимын хамгийн залуу гишүүн болсон. Залуусын дуу хоолой болж ажиллана.
СХД бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудал бий. Зам, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн асуудлыг бусад баг хамт олонтой хамтран шийднэ. Намрын чуулганаар улсын төсвийг хэлэлцэнэ. Би үүнд түлхүү оролцоно гэж бодож байгаа. Энэ утгаараа дүүрэг, хороондоо төсөв тавиулах гэж үзнэ. Хороо, дүүрэг, улсаа хөгжүүлэхийн төлөө чаддаг, мэддэг бүхнээ зориулна.
-Нөхөн сонгуулийн ирц хангалтгүй байгаа. Таныг сонгоогүй хэсгийг хэрхэн төлөөлж ажиллах вэ?
-Сонгуулийн ирцийн хувьд манай тойрогт бараг 49 хувь хүрсэн. Энэ бас тийм ч чамлахаар тоо биш. Дээрээс нь хэлэхэд маш олон хүмүүс хөдөө орон нутагт ажлаар явсан байсан. Намрын энэ сонгуулийн үеэр. Би дүүргийнхээ нийт сонгогчдодоо болон иргэддээ хэлэхэд ажлын үр дүнгээр хөгжүүлж харуулна.
Миний хувьд Жи Пи Морган хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан. Оюу-Толгой болон хөрөнгө оруулагч нар, гадны уул уурхайн том компаниудтай ажилладаг туршлагатай хүний хувьд бол ямар нэгэн байдлаар миний хэрэгцээ болно. Би чадах бүхнээ хийж ажиллана.
-Та МАХН-аас нэр дэвшээд ялагдсан. Энэ удаа намууд нэгдсэнээр МАН таныг ялууллаа гэж харагдаж байна. Санал нийлэх үү?
-Сонгинохайрханчууд намайг сонгосон.
-Та 2 тэрбум төгрөгийн өртэй юм билээ. Үүнийгээ төлөх гэж УИХ-ын гишүүн болсон уу?
-Юу гэсэн үг вэ. Тийм юм байхгүй. Та наад үгээ бодно уу.
-Улсын эдийн засгийг сайжруулахад юунд илүү анхаарч ажиллана гэж бодож байна вэ?
-Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жил агшсан. Харин энэ жил тодорхой хэмжээний өсөлт бий болох таамаг бий.
-Улс төрд таны хувийн итгэл үнэмшил хэр их өндөр байр суурьтай байдаг вэ. Олон нийтийн зүгээс таныг аавынхаа нөлөөгөөр улс төрд орсон гэдэг шүүмжлэл байдаг?
-Би бол өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл баримтлалтай Э.Батшугар гэдэг УИХ-ын гишүүн болж байна. Үүндээ үнэнч байна. Мэдээж хүн бүр ээж, аавыгаа хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөгийн нэг байсан. Энэ утгаараа би ааваараа бахархдаг.