Халдвараар нас барагсдын дунд зургаан сартай нярай байжээ

Cүүлийн 24 цагт халдварын 1744 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатарт 917, орон нутагт 827 бүртгэгдсэн байна.

Харин 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварын улмаас эндсэн хүний тоо 1,534-д хүрлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн – 9,323
  • Хүндэвтэр- 6,900
  • Хүнд – 2,155
  • Маш хүнд – 386 хүн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *