Улсын хэмжээнд нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг олж тогтоогоод байна
“Илрүүлэлт-Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээний явцын талаар өнөөдөр /2021.10.21/ мэдээлэл хийлээ.
ЭЦА-ны эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н. Очгэрэл :
“Хичээлийн шинэ жил эхэлж, улирлын чанартай гэмт хэрэг гаралт ихэсдэг энэ цаг үед цагдаагийн ерөнхий газрын тушаалаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийтийн ёс журмыг хамгаалах зорилгоор “Илрүүлэлт-Оргодол-2021” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний гол зорилго нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, шалгагдаж байгаа гэмт хэргийг нөхөн илрүүлэх юм.
Энэ сард зарлагдаж, эрэн сурвалжлагдаж байгаа оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 234, сураггүй алга болсон хүн 49, бага насны хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос оргон зайлсан этгээд 64, зөрчлийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа 16 хүн. Нийтдээ 525 эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг олж тогтоогоод байна. Сүүлийн үед УИХ-аас өршөөл үзүүлэх хууль батлагдсан. Энэ хуулын дагуу хорих ялыг зорчих эрхээр хязгаарласан 1074 хүн байна” гэв.
Тодруулбал :
- Санаатай хүн амьны хэрэг 3
- Хулгайн гэмт хэрэг 79
- Малын хулгай 14
- Дээрмийн хэрэг 14
- Хүчингийн хэрэг 4
- бусад 234 гэмт хэргийг олж тогтоосон байна.