|

Б.Артур: Нэн тэргүүд эм, эмнэлгийн хэрэгсэл, хөлдөж муудах, хадгалах хугацаа дуусах ачааг НЭВТРҮҮЛНЭ

Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээвэр зэргийг хурдан шуурхай нэвтрүүлэхэд салбарын яам ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаараа танилцуулсан.

ТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Б.Артур “Тяньжин боомтод өнөөдрийн байдлаар 4,640 чингэлгийн үлдэгдэл байгаа.

Мөн өнгөрсөн найм, ес, аравдугаар сард 6,565 чингэлэг ачигдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хийсэн уулзалтын үр дүнд  Хятадын талаас Тяньжин боомтоос долоо хоног тутамд дөрвөн галт тэрэг нэмэлтээр явуулж эхэлсэн.

  • Аравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд 12 галт тэрэг
  • Аравдугаар сарын 12-19-ний өдрүүдэд 12 галт тэрэг ачаа тус тус ирсэн.

Энэ сарын 12-ны байдлаар Тяньжин боомтод байгаа 4,575 чингэлгийг өвлөөс өмнө шуурхай тээвэрлэхээр талууд ажиллаж байна.

Аравдугаар сард багтаан тэргүүн ээлжид эм, эмнэлгийн хэрэгсэл, хөлдөж муудах, хадгалах хугацаа нь дуусах эрсдэлтэй чингэлгүүдийг ачиж, тээвэрлэхээр яриа хэлэлцээ хийж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *