Д.Сумъяабазар: Захиалгаар ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнийг ШҮҮХ, ЦАГДААД өгнө
Хотын дарга Д.Сумъяабазар, түүний ах дүүгийн бизнесийн талаар сошиалд ярьж байгаа иргэн Д.Мөнх-Эрдэнийг Хотын дарга Д.Сумъяабазар шүүхэд өгөхөө мэдэгдлээ.
Тэрээр цахим хуудастаа “Ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна. Эрүүл ажил хэрэгч шүүмжлэл байж болно. Гэхдээ захиалгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байв.
Харин иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахаар хандаж буй талаараа олон нийтэд мэдээлэл өгнө гэж зарласан. Тодруулбал Ерөнхийлөгч асан Х.Баттулга, сумогийн аварга Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумьяабазар,Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн хүү, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Оюунбилэг, найруулагч Б.Баатар нарыг шалгуулахаар АТГ-т хандахаа мэдэгдээд байгаа юм.