НӨАТ-ын сугалаагаар супер хонжвор 20 сая төгрөгийн азтан тодроогүй байна

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр ням гарагт боллоо. Энэ оны 9 дүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсанаас:

  • 30.000 төгрөгийн азтан 30.984,
  • 100.000 төгрөгийн азтан 3048,
  • 500,000 төгрөгийн азтан 330,
  • 1.5 сая төгрөгийн азтан 38,
  • 3 сая төгрөгийн азтан 4 тус тус тодров.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байсан бөгөөд 88362546 тоо таарсан ч супер азтан тодроогүй байна.

Энэ оны 8 дугаар сард НӨАТ-ын нийт 53.6 сая баримт хэвлэснээс 34.3 сая баримт бүртгэгджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *