|

Б.Лхагвсүрэн: 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад инфляци, ханшийн дарамт үүсэхгүй

УИХ-ын чуулганы  баасан гарагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа 50, 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргахад худалдан авах чадвар унахгүй, инфляци, ханш дээр дарамт үүсэхгүй гэх  байр суурь илэрхийллээ.

Тэрээр  “Монголбанкнаас мөнгөний дэвсгэртийн судалгааг байнга хийдэг. Монгол Улсын хамгийн том дэвсгэрт 20 мянга. 20 мянган төгрөгөөс дээш дэвсгэрт байх боломжтой юу гэдэг судалгааг хийсэн.

Манай улсад 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн нөлөө гарахгүй. Инфляци, ханш дээр дарамт байхгүй. Мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн судалгааны үр дүн гарсан” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *