Д.Баттулга: Эмэгтэйчүүдээс тайлбар мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн байж болзошгүй
Шүүгч, АТГ-ын ажилтан зэрэг хүмүүстэй холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Тус бичлэгт дурдагдсан шүүгчид болон хохирогч охидын өмгөөлөгч нар Тагнуулын ерөнхий газрын үүдэнд мэдээлэл хийж байна.
Өмгөөлөгч Д.Баттулга: Бид өнөөдөр ТЕГ-д гэмт хэрэгтэй холбоотой гомдол гаргалаа. Тухайн төрийн албан хаагчдыг прокурорын зөвшөөрөлгүйгээр дагаж, мөрдсөн байж болзошгүй үйлдэл байна. Найз нөхдөөрөө уулзаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг биш. Мөн холбогдогчдыг байцаахдаа эрүү шүүлт тулгасан байна. Зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн гүтгэж байгаа нь хууль бус байна гэж миний үйлчлүүлэгч хэлсэн. Тус мөнгө найзуудтай холбоотой өр авлага байсан гэж үйлчлүүлэгч хэлсэн. Холбогдох төрийн албан хаагчдын нэр хүндэд орцны камерын бичлэг ашиглан гутаан доромжилж болохгүй
Холбогдох төрийн албан хаагчдын нэр хүндэд орцны камерын бичлэг ашиглан гутаан доромжилж болохгүй”