Д.Мөнх-Эрдэнэ: Хэдий завандаа бакалавр зэрэгтэй болчихов оо, Д.Сумъяабазар аа

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нэр бүхий улстөрчдийг  АТГ-т шалгуулах өргөдлийг холбогдох баримтуудын хамт АТГ-т өглөө. ТэрээрМонгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Асашёорюү Д.Дагвадорж болон Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр  нарыг АТГ-д шалгуулахаар хандаж байгаа аж.

Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн зуслангийн байшинг олон нийтэд дрон ашиглан лайваар дамжуулан харуулсан. Өнөөдөр тэрбээр мэргэжлийн хүмүүсээр багцаа үнэлгээ хийлгэжээ. Түүний хэлснээр Ц.Нямдоржийн амбаар гээд байгаа хаус нь гантиг чулуун пасадтай. Ингээд тооцвол  4 сая доллараас давах тооцоолол гарна гэсэн юм.

Х.Баттулгын тухайд төмөр замын төслийг будилуулсан, ОХУ-д ашигтай нүүдэл хийж, өнөөдөр нүүрсээ гаргаж чадахгүй гацааж байгаа гэдэг үндэслэлээр шалгуулах гэнэ. Аж үйлдвэрийн фарк том том үйлдвэрлэл явуулах нэрээр баахан макет хийлгэж, их хэмжээний мөнгө авсан. Ард иргэдэд болоод төр улсыг хөгжүүлэхэд зарцуулах мөнгийг тэд хувьдаа завшиж байгааг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм.

Асашёорюү Д.Дагвадоржийг Улсын циркийн хувьчлал, ар талынх нь цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж бүхий газрыг хувьдаа авсан асуудлаар  шалгуулах гэнэ.Тэрээр “Насаараа бөх байсан Д.Сумъяабазар  хэзээдээ бакалавр болчихов оо. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурсан. Нийгмийн даатгалын мөнгө тэнд байгаа. Одоо болтол гаргаж ирэхгүй байгаа” гэх зэргээр ярьлаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийнхөө ойр дотны бүх хүнийг Цагдаад даргаар томилуулсан. “Херо” студын найруулагч Баатар нь төрийн мөнгөөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэг болон цахим наадам хийсэн. Хүүхдийн фондын мөнгийг ашигласан гэх мэт асуудлаар шалгуулах юм байна.

 

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *