Нэг удаагийн бохирдсон бээлийг будгаар будан экспортолж байжээ

Тайландын нийслэл Бангкок хотын захад байрлах агуулахын газруудын шалан дээр цусны толботой, шороонд хутгалдсан бохирдсон бээлийгээр дүүрэн хогийн савнууд байх аж. Мөн хажууханд нь цэнхэр өнгийн будгаар дүүргэсэн түмпэн байх бөгөөд дотор нь хэд хэдэн бээлий харагдана.

 

Тайланд улсад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг агуулах байрнууд олон бөгөөд тэд цар тахлын үед нэг удаагийн бээлийний хэрэгцээ эрс нэмэгдэхэд уг бизнесээ санаачилжээ. Эдгээр хүмүүс сая сая бээлийг шинэ мэт болгон савлаад АНУ зэрэг дэлхийн бусад орнууд руу экспортолдог байна.

 

CNN сувгийн эрэн сурвалжлах баг олон сарын турш мөрдөн шалгасны дунд АНУ-д ийм бээлийг хэдэн арван саяар нь импортлон оруулж ирснийг тогтоожээ. Америк болон Тайландын хууль хяналтын байгууллага, холбогдох албаны хүмүүс уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол хохирогчид нь цар тахалтай улаан шугаманд тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд, өвчтөнүүд юм.

Эх сурвалж: CNN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *