Хоёр нас хүрч буй Борхүү
Үндэсний телевизээр гарсан мэдээг нь сая гаруй хүн үзэн сошиал ертөнцийг нэг хэсэг шуугиулсан Борхүү (буга) хоёр нас хүрлээ.
Дөнгөж 2 нас хүрч байгаа ч хангайдаа байгаа нас чацуу буганаас илүү биерхүү, адуу үхрийн дайтай өндөр биетэй, эвэр нь гүйцэд урган сүрлэг амьтан болсон гэдгийг Борхүүгийн аав И.Доржхорлоо гуай болон ах дүү нар нь ярьжээ.
И.Доржхорлоо гурван хүүтэй бөгөөд анх Борхүүг хангайгаас олохдоо “Манайх дөрвөн хүүтэй болсон. Хамгийн эрх нь Борхүү” гэж байсан нь саяхан. Борхүү хэдий харахад сүрлэг сайхан буга хэдий ч санаа нь нялхаараа дуртай боорцгоо нэхэж, ах дүү нараа даган гүйсэн хэвээр…
Хээрийн зэрлэг амьтан хэдийгээр хүнд ээнэгшин дассан ч хангай талдаа буцах нь жам гэдэг.
Борхүүг энэ намар ижил сүргээ даган, гэрээ орхин явах вий гэсэн санаа зовнил ээж, аавд нь байсан ч гэрээсээ холдолгүй хотондоо хонь хургатай наадан намаржсан гэнэ. “Энэ жилдээ яваагүй ч ирэх жил Борхүү маань ижил сүргийн дуудлагаар Хангай талаа санан явах байх даа, явахаар нь уйлаад үлдэнэ дээ….” хэмээн Борхүүгийн “ээж” санаашран сууна.
Ёстой хөөрхөн түүх байна даа