“Шарк Танк”-ийг шал дордуулсан О.Тэнүүн

Гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулдаг АНУ-ын АВС сувгийн “Shark Tank” нэвтрүүлгийг HD Монгол телевиз албан ёсны эрхтэй зохион байгуулж байгаа. Тус нэвтүүлгийн 3 дахь улирал өнгөрөгч 7 хоногт цацагдсан .

Өмнөх хоёр улирлын турш үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан шаркуудын бүрэлдэхүүн бараг тэр чигээрээ өөрчлөгдсөн нь олны анхаарлыг ихэд татсан юм.

 

Шарк Г.Амартүвшин УИХ-ын гишүүн болж, Петровис группын ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгссөн зэрэг нь дараагийн шарк хэн байх бол гэх хүлээлт үүсгэсэн. Гэвч шинэ бүрэлдэхүүн үзэгчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Өмнөх шаркуудтай харьцуулсан, оновчгүй сонголт болсон тухай шүүмжлэл сошиал орчинд өрнөж байна.

Энэудаагийн цувралд О.Тэнүүн, Ч. Анар, Д.Бадрал, Д.Энхтүвшин, Н.Мөнхнасаннар шаркаар уригджээ. Бизнесийн салбарт тууштай ажилласан, унаж босож үзсэн, хал үзэж халуун чулуу долоосон нэгнийг шарк гэж хүлээн зөвшөөрнө.

Гэвч “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намууны нөхөр” гэхээс өөр тодотгол үгүй, хийсэн бүтээснээр  хомс О.Тэнүүн шаркаар орж ирсэнд олон нийт эгдүүцэж байна.

МОНГОЛЫН ТЭРГҮҮН ОХИН ГЭХ Б.НАМУУН НӨХРИЙНХӨӨ ЗУРГИЙГ ДЭЛГЭЛЭЭ » Агшин бүрийг мэдээлнэ

 

Тэрээр АНУ-д ахлахсургуулиа төгсөж, Их Британид бакалавр хамгаалжээ. Мөн Бээжин хотод суралцан, 2006 онд Удирдлагын академийнТөрийн удирдлагын магистрын диплом өвөртөлжээ.

Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн босс С.Отгонбаярын том хүү, өв залгамжлагч, авга ах нь хотын дарга асан эдүгээ УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан. Аав, ах гээд бизнес, улстөрд нөлөө бүхий гэр бүлээс гаралтай. “Зайсан хилл”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгээс өөр ажлын туршлага гэх мэдээлэл олдсонгүй.

Харин болох бүтэхгүй зүйлд орооцолдож байсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тодруулбал 2012 онд нэгэн шөнийн клубын гадна зодоон хийж, хэсэг нөхдийн хамт бүлэглэн танхайрч Сэлбийн голын далангаас хүн шидэж гэмтээсэн гэх хэрэгт нэр холбогдож явсан аж.

Ямартаа ч аав, ахынхаа нөлөөгөөр крандуулж явснаас хийсэн бүтээснээр гавихгүй О.Тэнүүнийг энэ удаагийн Шарк танк-д сонгосон нь тун хариуцлагагүй сонголт байлаа. Бизнесээ 0-ээс эхэлж, олон арван ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж яваа хөдөлмөрч шаркуудтай мөр зэрэгцэн суух хүн О.Тэнүүн лав биш.

“Монгол HD”  телевиз нэвтрүүлгийнхээ эрхэм зорилгыг умартсан мэт оновчгүй сонголт хийсэн нь гайхшрал төрүүлнэ. Гарааны бизнест хөрөнгө оруулж, эрсдэл үүрч, залууст хөдөлмөрлөх, бизнест хөл тавих итгэл урам өгөх зорилготой ШАРК ТАНК олонд танигдахыг хүсэмжлэгчдийг   дэмжих  талбар болсон гэж үү? 

Есөн Ертөнц✨ в Twitter: "АНУ Шарк танк шоуны шаркууд 51-72 насны хооронд буюу жинхэнэ туршлага ханхлуулж бхад Монголын Шарк гэсэн чинь зүгээр гэр бүлийн бизнесээ өвлөмөөр болоод явж бгаа 35 ч хүрээгүй

Similar Posts

One Comment

  1. tnai site-g bainga unshdag ymsn getel yu bicheed garaad irew ee, zgr huwiin uzel bodol baih ym..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *