ҮЙЛ ЯВДАЛ: Оюутолгой, уул уурхайн компанийн ажилчид Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ
2021.10.26-ны өдөр болох үйл явдлын мэдээлэл
07:30 цагт XIII зууны үеийн Монголчуудын өдөр тутмын амьдрал, аж байдал, аян дайны тухай биет үзмэрийг дэвшилтэт технологитой хослуулан та бүхэнд хүргэх болно.Нээлтийн үйл ажиллагаа Монголын үндэсний музейд нээлтээ хийнэ. утас:70110913
10:00 цагт НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй НҮБ-60 Шуудангийн маркны нээлтийн үйл ажиллагаа ГХЯ-д болно.
11:00 цагт Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хамтарсан Хэвлэлийн бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
11:00 цагт Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, MEGM-ээс хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд Оюутолгой болон бусад уул уурхайн компанийн ажилчид оролцож Хөдөлмөрийн тухай хууль(шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ. Хаана: МҮЭ-ийн холбооны 4 давхар хурлын зааланд. Холбоо барих:99907026, 99082136
Төрийн ордонд
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.
18.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.