|

БЗД-ийн “Амгалан итгэлэхүй” өрхийн эмнэлэгт ковидоор өвдсөн иргэн нас баржээ

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Амгалан итгэлэхүй” өрхийн эмнэлэгт  эмнэлгийн тусламж авахаар ирсэн 70 настай иргэн нас барсан  тухай мэдээлэл  цахим орчинд цацагджээ.

Уг хэрэг өчигдөр 17:00 цагийн орчим гарсан байна. Нас барсан иргэн ковид19 халдвар авсан байсан  бөгөөд эмнэлгийн  тусламж авч чадалгүй амиа алдсан байж болзошгүй байна.

Дээрх харамсалтай үйл явдлыг  НЭМГ ихэд нууцалж байгаа аж.

“Амгалан итгэлэхүй” өрхийн эмнэлгийн эмчтэй утсаар холбогдон уг хэргийн талаар асуухад “Өчигдөр хүн нас барсан нь үнэн. Гэхдээ талийгаач ямар шалтгаанаар өнгөрсөн гэдгийг шалгаж байна. Одоогоор тодорхой болоогүй” гэсэн хариу өгөв. 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *