УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ковид туссан иргэдээ “басамжлав”

Нийгмийн бодлогын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2022 оны төсвийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг коронавируст халдвараар өвчлөөгүй иргэдэд нэг удаагийн урамшуулал олгох талаар санал хэлсэн нь сошиал орчинд сэдэв болж байна. Учир нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн гаргасан саналыг   цаг үеэ олоогүй буюу ковид тусаад эдгэсэн хүмүүсээ басамжиллаа гэж үзэх хэсэг байна.

Тэрбээр “Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан бодоосой гэж хүсч байна. Коронавируст халдвараар өвчилж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж, ар гэрт нь яах вэ гэдэг талаар ярьж байгаа. КОВИД-19 туссан хүмүүст нь багц олгож санхүүжилт гаргаад явж байгаа.

Харин КОВИД-19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө эрүүл, хариуцлагатай байгаа 2.700.000 орчим иргэндээ нэгдүгээрт талархлаа илэрхийлж, нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу.

Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2.700.000 иргэндээ бид талархах ёстой. 2022 оны төсөвт энэ иргэддээ ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ тусгах хэрэгтэй” гэсэн  нь олны шүүмжлэлд өртөөд байна.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *