О.Гэрэлт-Од хууль зөрчин МЗХ-г ганцхан өөрийнхөө нэр дээр бүртгүүлжээ
МЗХ-ны 6-р Их хурал 2020.05.08-нд болж холбооны Ерөнхийлөгч болон чиглэлийн 5 дэд ерөнхийлөгч сонгогдсон. Гэвч Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь тус хурлын бичиг баримтыг Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 5 дэд ерөнхийлөгчийг сонгосон тухай тогтоолыг бичиг баримтууд дундаас сугалан авч зөвхөн өөрийнхөө сонгогдсон тогтоолыг бүртгүүлжээ.
Ингэснээр О.Гэрэлт-Од өөрийгөө МЗХ-г төлөөлөх эрхтэй ганц хүн болохыг санаархсан үйлдлээ баталгаажуулсан байна. Гэвч Улсын бүртгэлийн архивт Монголын залуучуудын холбооны 5-р Их хурлын “хурлын тэмдэглэл” хадгалаатай байгаа аж.Тиймээс МЗХ төрийн бус байгууллагад ганцаараа эзэн суух гэсэн О.Гэрэлт-Одыг Төрийн бус байгууллагын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан байна.
Тэрээр өөрийг нь түдгэлзүүлсэн Удирдах хорооны гишүүдээ ямар ч хамаагүй аргаар дийлэхийн тулд 2021.10.29-нд зарлагдсан Үндэснй залуучуудын зөвлөлийн хуралдааныг хууль бусаар үймүүлэхээр онлайн хурал зарласан байна.