Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшилжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдрийн 14 цагт товлоод байсан.

Гэсэн ч шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь Ковид-19 халдварт халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд мөн хүрэлцэн ирээгүй юм.

Шүүгдэгч Ш.Ганхуягын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *