Д.Загджав : Өлсгөлөнгөө сайн дураараа зогсоохгүй байгаа иргэн Э.Одбаярт журмын дагуу арга хэмжээ авч ажиллана
УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ШШГЕГ–ын дарга Д.Загджав “NoDoubleStandart” иргэдийн хөдөлгөөний тэргүүн иргэн Э.Одбаярын талаар мэдээлэл хийв.
Тодруулбал, “Иргэн Э.Одбаяр өнөөдөр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн, даралт 100/70. Зүрхний цохилт 95. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байгаа. Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй гэсэн хариу өгсөн. Манай эмнэлгийн хяналтад байгаа. Бид нар өлсгөлөн зарласан этгээдэд авч хэрэгжүүлэх журмын дагуу арга хэмжээг авч явуулж байна”
я